Австрали улс бол маш тайван, гэмт хэргийн гаралтаараа харьцангуй бага. Оюутны эрх ашгийг дээд зэргээр хамгаалж чаддаг орон юм. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, гоёмсог хот гээд тэнд залуу хүмүүсийг татах зүйл маш олон. Амьдрах таатай нөхцөлийн индексээр 10-аас 9.3 оноо, Дэлхийн 140 хотоос хамгийн амьдрахад таатай хотоор Австралийн Мельбурн хот 7 жил дараалан шалгарч Австралийн Аделейд хот 5-д, Перт хот 7-д, Сидней хот 11-т жагсаснаас харахад амьдарахад таатай орон гэдэг нь шууд харагдана. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж суурьшсан тул шашин шүтлэг, арьс өнгөөр гадуурхах нь тун бага.